ЗАРЛАН МЭДЭЭЛЛЭХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №8 дугаар тогтоолоор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус газарт техник хэрэгсэл авахад зориулж 4,109,500 төгрөг шийдвэрлэсэн.

Дээрх хөрөнгө оруулалтаар тус газрын цагдан хорих байранд IP телекамер 12 ширхэгийг бусад тоног төхөрөмжийн хамт, мөн зарлан мэдээллэх төхөөрөмжийг иж бүрнээр авч системийн угсралтын ажлыг хорих өрөөндүүдэд хийж гүйцэтгэн бүрэн ажиллагаанд орууллаа. Ингэснээр алба хаагч болон хоригдол хоригдогсдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллах нөхцөл боломж дээшилсэн.

Зарлан мэдээллэх төхөөрөмжийг ашиглан цагийн хуваарьт үйл ажиллагаанаас гадна хоригдол, хоригдогч нарын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхүйц Цагдан хорих байрны дотоод цагийн хуваарь, зан үйд нөлөөлөх сургалт, хоригдогчдын эрх, үүрэг, танин мэдэхүйн зэрэг сургалт, сурталчилгааг тусгай хөтөлбөр гарган, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Back to top button