Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ахмад настнууд болон алба хаагчдыг нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, олон нийтийн арга хэмжээнд хамруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жининь-Хөх хот руу аялууллаа.
Дээрх аялалд 2023 онд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр маш сайн дүгнэгдэж бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан 4 алба хаагч, 3 ахмад настныг хамрууллаа.