Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оны “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласан зорилтын хүрээнд Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ахлагч бүрэлдэхүүний үүрэг, оролцоо манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Ахлагчийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр ахлагчийн манлайллыг хөгжүүлж төлөвшүүлэх, нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлууллаа.
Энэ үеэр газрын дарга, хурандаа Д.Төгсбаяр цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу цэвэр, үзэмжтэй өмсөх, цэргийн дүрмийг баримтлан, ахлагч бүрэлдэхүүний төлөвлөгөөнд тусгагдсан ажил арга хэмжээг бүрэн биелүүлж, ажил албандаа сэтгэл, зүтгэл гарган, хариуцлагатай, бусдыг манлайлан тэргүүлж ажиллахыг ахлагч нарт уриаллаа.