Home / Мэдээ мэдээлэл / “ШШГБ-ын ажилтны өдөр” -ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

“ШШГБ-ын ажилтны өдөр” -ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

IMG_6607

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2а/3200 дугаар албан бичгээр ирүүлсэн үүргийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 439 дүгээр хаалттай хорих ангитай хамтран баталсан удирдамжийн дагуу “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан аймгийн төрийн цэргийн байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Булган аймгийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга М.Оюунбат нар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийн баяр хүргэж тэмцээнийг нээсэн. Тэмцээнд нийт 6 байгууллагын эмэгтэй 5, эрэгтэй 6 баг оролцож, эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд Зэвсэгт хүчний 234-р анги, 2-р байранд Цагдаагийн газар, 3-р байранд Онцгой байдлын газар; Эмэгтэй төрөлд 1-р байранд Зэвсэгт хүний 234-р анги, 2-р байранд 439 дүгээр хаалттай хорих анги, 3-р байранд Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид тус тус шагналт байранд орсон.  Тэмцээний үеэр байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх үүднээс “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж, хууль сурталчилах, иргэдэд хууль зүйн туслалцаа зөвлөгөө өгөх, цагдан хорих байр болон шийдвэр гүйцэтгэх тасгийн үйл ажиллагаатай холбоотой санал асуулгыг 35 иргэнээс авч, иргэдээс гаргасан санал хүсэлтийг амаар болон бичгээр хүлээн авч газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллалаа.

IMG_6604 IMG_6607 IMG_6540

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top