Home / Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Булган аймаг дахь цагдан хорих байр нь 7 хоногын Мягмар, баасан гарагт 10-17 цагын хооронд эргэлт уулзалтыг хүлээж авах ба эргэлтээр ирж буй иргэн нь: Тухайн хоригдочийн ах, дүү , найз нөхөд нь мөн болохыг нотлох иргэний бичиг баримттай ирнэ. Эргэлт уулзалтыг хүлээн авч уулзах албан тушаалтан нь: Цагдан хорих байрны  дарга хошууч О.Дашпүрэв .

БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ

ДОТООД ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Цагдан хорих, баривчлах байрны өдөр тутмын үйл ажиллагаанд Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиуд болон Монгол Улсын олон улсын гэрээ тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тоггоомжийн бусад акт болон энэхүү журмыг удирдлага болгоно.

1.2.Цагдан хорих, баривчлах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон өөр бусад итгэл үнэмшил, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, гарал язгуур болон бусад байдлаар аль нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримтална.

Хоёр. Хоригдох этгээдийг хүлээн авах

2.1.Баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг /цаашид “хоригдсон этгээд” гэх/ нийслэлд цагдан хорих төв, баривчлах байр, орон нутагт цагдан хорих байр, баривчлах байранд /цаашид “хорих байр” гэх/ хүлээн авах үүргийг хорих байрны ерөнхий жижүүр, жижүүр эмч, жижүүрийн туслах, шалган нэвтрүүлэх байрны харуул, хорих байрны дарга, ээлжийн дарга, сувилагч, тоо бүртгэлийн туслах, харуул хамгаалалтын ажилтан хариуцан хүлээн авна.

2.2.Хорих байранд хоригдох этгээдийг 08.00-22.00 цагийн хооронд хүлээн авна.

2.3.Аймаг, орон нутагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга цагдан хорих үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд хорих байрны дарга нь албаны даргын шууд удирдлагад хорих байрны хамгаалалтын болон бусад үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.

2.4.Хоригдох этгээдийг хүлээн авах үед жижүүрийн туслах хоригдох этгээдийн талаарх мэдээлэл бүхий лавлагааг хөтөлж, ерөнхий жижүүр /ээлжийн дарга/ хүлээн авсан баримт бичгийг тоо бүртгэлийн ажилтанд хүлээлгэн өгнө.

2.5.Хоригдох этгээдийг хүлээн авахдаа тухайн этгээдийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан баривчлах, цагдан хорих шийдвэрт заагдсан этгээд мөн эсэх, тогтоолын бүрдэл /зөвшөөрөл прокурор, батламжилсан шүүгчийн гарын үсэг, байгууллагын тамга, тэмдэг байгаа эсэх/-ийг ерөнхий жижүүр шалгана.

2.6.Хоригдох этгээдийг хүлээн авах үүрэг бүхий бүрэлдэхүүн уг этгээдийг мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, биеийн өндөр, нас хүйс, биеийн эрүүл мэндийн байдал, жин, биед нь байгаа гэмтэл, шарх сорви, шивээс, содон шинж тэмдгийг шапгаж улмаар дээрх байдлуудыг дижитал аппаратаар зурагжуулж, Хорих байрны компьютерийн санд болон зориулалтын дискэнд хадгална.

2.7.Согтууруулах ундааны зүйл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн хоригдох этгээдийг цагдан хорих байранд саадгүй хүлээн авна. Хэрэв хоригдох этгээдэд цагдан хорих байрны эмнэлгийн шатлалаас дээш шатлалын нарийн мэргэжлийн эмнэлгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай бол хүлээн авахгүй. /ХЗС-ын 2014-0820-ны А/145 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

2.8.Дээрх 2.7-д заасан хоригдох этгээдийг хүлээн авахгүй нөхцөл үүссэн үед цагдан хорих байрны жижүүр, эмнэлгийн ажилтан энэ талаар тэмдэглэл үйлдэж, цагдан хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэнэ. Хүлээн авч болохгүй нөхцөл байдал арилсан үед хоригдох этгээдийг хүлээж авна./ХЗС-ын 2014-0820-ны А/145 дугаар тушаалаар өөрчлөлт орсон

2.9.Хорих этгээдийг хүлээн авахдаа шалган нэвтрүүлэх байрны харуул, ээлжийн дарга нар цагдан хорьж байгаа албан тушаалтныг байлцуулан үзлэг хийж, хориотой эд зүйлсийг хураан авч, тэмдэглэл хөтлөн холбогдох этгээдээр гарын үсэг зуруулна.

2.10.Хоригдох этгээдийн хувцсыг хураан авч, нэг загварын хувцас, улавч олгож, суллагдах болон хорих анги руу шилжих үед нь буцаан авч, түүний хувцсыг эргүүлэн олгоно.

2.11.Хоригдох этгээдийг хүлээн авсан тухай лавлагааг жижүүрийн туслах хөтлөх бөгөөд хүлээлгэн өгсөн албан тушаалтнаар лавлагаанд гарын үсэг зуруулна. Лавлагаанд уг этгээдээс баривчлах, хорих болсон шалтгаан, цагдан хорих гэж байгаа газрын талаар түүний ар гэрийнхэн, төрөл төрөгсөд болон өмгөөлөгчид нь албан ёсоор мэдэгдсэн эсэх талаар лавлаж тэмдэглэл үйлдэнэ.

2.12.Хоригдох этгээдэд хорих байрны дотоод журам, цагийн хуваарь, сахилгын шийтгэл ногдуулах журам, эрх, үүргийг нь тоо бүртгэлийн ажилтан танилцуулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Хоригдох этгээдэд дээрх мэдээллийг бичгээр гаргаж өгнө. Жижүүрийн туслах уг мэдээллийг бичиг үсэг мэдэхгүй хүнд тайлбарлан өгөх үүрэг хүлээнэ.

2.13.Хэрэв хоригдох этгээд нь гадаад улсын харъяат буюу харъяалалгүй этгээд бол тухайн этгээдийн харъяалах улсын хэл дээр эсхүл англи хэл дээр хөрвүүлэн баривчлах, цагдан хорих байрны дотоод журам, цагийн хуваарь болон бусад шаардагдах баримт бичгийг тоо бүртгэгч танилцуулахаас гадна өөрийн орны дипломат төлөөлөгчийн газар буюу консулын газарт нь нэн даруй мэдэгдэх үүргийг хүлээнэ. Хоригдох этгээд нь дүрвэгч буюу ямар нэгэн байдлаар олон улсын засгийн газар хоорондын байгууллагуудын хамгаалалтанд байдаг этгээд бол олон улсын эрх бүхий байгууллагын төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрх баримт бичгийн орчуулгыг хийх, хорих байруудад тараах үүрэг хүлээж, Гадаад харилцааны яаманд уг этгээдийн талаарх мэдээллийг бичгээр явуулна.

2.14.Жижүүр эмч /сувилагч/ шинээр хүлээн авсан хоригдох этгээдийн биеийн ерөнхий байдал, ил шарх, өвчин зовиур байгаа эсэхэд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл үйлдэн, сэжигтний өвчний карт нээж, шаардлагатай тохиолдолд хорих байрны эмнэлэгт хэвтүүлж болно.

2.15.Аймаг, орон нутагт хоригдсон этгээдийг эмнэлэгт хэвтүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд “Цагдан хоригдогчдод эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг змнэлгийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ыг хорих байрны эмч баримталж ажиллана.

Гурав. Хоригдсон этгээдийг хорих өрөөнд хуваарилах

3.1.Хоригдсон этгээдийг хорих өрөөнд хуваарилахдаа Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг мөрдлөг болгоно.

3.2.Хоригдсон этгээдийг хорих өрөөнд хуваарилах асуудлыг харуул хамгаалалт хариуцсан дэд дарга, цагдан хорих байрны даргын гаргасан хуваарийг үндэслэн ээлжийн дарга шийдвэрлэн хяналт тавьж ажиллана.

3.3.Хорих байрны харуул хамгаалалтын ажилтан шинээр хоригдсон этгээдийг хүлээх өрөөнд харгалзан хүргэж, байршлыг заан өгч, хучлага, дэвсгэр олгоно.

3.4.Шаардлагатай тохиолдолд хорих байрны даргын шийдвэрээр шинээр хоригдсон этгээдийг тусгайлсан хорих өрөөнд 5 хоног байрлуулж, сэтгэл санааг тайвшруулах, орчинд нь дасгах, сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх арга хэмжээ авна.

3.5.Хоригдсон этгээдийн хорих өрөөг дараах үндэслэлээр солих буюу дахин хуваарилна:

3.5.1.эрүүл мэндийн шаардлагаар;

3.5.2.хорих байранд гарч болзошгүй гэмт хэрэг, учрал, ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор;

3.5.3.хоригдсон этгээдийн хууль ёсны өмгөөлөгчийн бодит үндэслэл бүхий хүсэлтээр;
3.5.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын үндэслэл бүхий хүсэлтээр;

3.5.5.эрх олгогдсон прокурорын зөвшөөрөл бүхий гүйцэтгэх ажил явуулах байгууллагын тогтоолоор.

3.6.Энэ журмын 3 дугаар зүйлийн 3.5-д заасан үндэслэлээр хоригдсон этгээдийн хорих өрөөг солихдоо прокурорын зөвшөөрөл, албан тушаалтны санал, тодорхойлолтыг үндэслэн Хорих байрны дарга шийдвэрлэнэ.

Дөрөв. Хорих өрөөг онгойлгох

4.1.Хорих өрөөг онгойлгохдоо 2 ба түүнээс дээш харуул хамгаалалтын ажилтан байлцаж хянах буюу шагайвраар өрөөн доторх хөдөлгөөнийг урьдчилан хянах бөгөөд хоригдсон этгээдүүд босож хаалганаас 1 метрийн зайд байрлана.

4.2.Харуул хамгаалалтын ажилтан нь хорих өрөөг онгойлгохдоо хорих өрөөний хаалганы хязгаарлагчийг 45 градуст онгойхоор байршуулсан байна.

4.3.0нцгой учрал, байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн үед, түүнчлэн ажлын зайлшгүй шаардлагаар 22.00 цагаас хойш эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хорих өрөөг онгойлгоно.

4.4.Хоригдсон этгээдүүд бие биедээ болон өөртөө санаатай гэмтэл учруулсан, өөрийгөө егүүтгэх оролдлого гаргасан, егүүтгэсэн гэх тохиолдолд ерөнхий жижүүр /ээлжийн дарга, төлөөлөгч/ нь түүний туслах, харуул хамгаалалтын ажилтан, жижүүр эмчийн /сувилагч/ бүрэлдэхүүнтэй хорих өрөөг цаг харгалзахгүйгээр онгойлгож болно.

4.5.Хорих байрны албан хаагч 4.4-д заасан дуудлагын дагуу үйл явдлыг тодруулахдаа дор дурдсан зааврыг баримтална:

4.5.1.хорих өрөөний хянах буюу шагайвраар хоригдсон этгээдүүдтэй харилцаж асуудлыг нэн даруй тодруулах;

4.5.2.Хорих өрөөнд хоригдож байгаа этгээдүүдийн үйлдлийг телекамераар хянуулж, богино долгионы станцаар мэдээлэл авч, улмаар хорих өрөөг онгойлгох эсэхийг ерөнхий жижүүр шийдвэрлэн холбогдох арга хэмжээг шуурхай авах;

4.5.3.телекамергүй хорих өрөөнд хоригдсон этгээд өөрийгөө егүүтгэсэн гэх тохиолдолд алба хаагчдын аюулгүй байдлыг эхний ээлжинд хангах арга хэмжээг авч, хорих өрөөг онгойлгох эсэх асуудлыг цагдан хорих байрны дарга, ерөнхий жижүүр шийдвэрлэнэ.

Тав. Хоригдсон этгээдийг гаргах, оруулах

5.1.Дараах тохиолдолд хоригдсон этгээдийг хорих өрөөнөөс гаргана:

5.1.1.Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны албан бичиг, хүсэлтийн дагуу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах;

5.1.2.Монголын өмгөөлөгчдийн холбооны албан томилолт бүхий өмгөөлөгчтэй уулзуулах;

5.1.3.Хоригдсон этгээдийг эрх бүхий ажилтны зөвшөөрлийн бичгийг үндэслэн төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулах;

5.1.4.Хорих байрны дарга болон дэд даргын зөвшөөрлөөр үзлэг, нэгжлэг хийх, усанд оруулах, салхилуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх.

5.2.Хорих байрны харуул хамгаалалтын ажилтан нь хоригдсон этгээдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахаар хорих өрөөнөөс гаргахдаа хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтныг байлцуулан биеийн эрүүл мэндийн үзлэг хийж, гарсан цагийг тодорхой тэмдэглэнэ.

5.3.Хоригдсон этгээдийг хорих өрөөнөөс гаргаж, хууль журамд заасан хөдөлгөөнд хамруулах үед харуул хамгаалалтын ажилтан хорих өрөөний хаалганы ард талд зогсож тэдгээрийг нэг, нэгээр нь гарган ар талаас нь 1-1,5 метрийн зайд дагаж хяналт тавина.

5.4.Нэг хорих өрөөнөөс 2 болон түүнээс дээш хоригдсон этгээдийг гаргах үед харуул хамгаалалтыг хүч нэмэгдүүлэн зохион байгуулна.

5.5.Хоригдсон этгээдийг оруулах

5.5.1.хоригдсон этгээд 5.1.4-д зааснаас бусад үндэслэлээр хорих өрөөнөөс гарч яваад эргэж ирмэгц нь түүнийг харуул хамгаалалтын ажилтан хорих өрөөнд нь нэн даруй оруулна.

5.5.2.хоригдсон этгээд 5.1.4-д заасан үндэслэлээр хоригдсон этгээдийг хорих өрөөнөөс гаргасан тохиолдолд 17.00 цагаас өмнө буцаан хорих өрөөнд оруулсан байна. Хоригдсон этгээдийг буцаан хорих өрөөнд оруулах явцад дарга давхар хяналт тавина.

5.5.3.харуул хамгаалалтын ажилтан хоригдсон этгээдийн биеийн эрүүл мэндийн байдлыг магадлаж, шинээр үүссэн гэмтэл, шарх сорви байгаа эсэхэд үзлэг хийж тэмдэглэл хөтөлж, шаардлагатай тохиолдолд хорих байр хариуцсан хяналтын прокурорт танилцуулна.

5.5.4.хоригдсон этгээдийг хүлээлгэн өгөх үед хүлээн авсан албан тушаалтан өөрийн биеэр байлцаж, гарын үсэг зуран, ямар нэгэн санал, хүсэлт байгаа эсэхийг лавлана.

5.5.5.Хоригдсон этгээдийг хорих өрөөнд оруулахдаа тэдгээрийг нэг, нэгээр нь оруулж харуул хамгаалалтын ажилтан аюулгүй байдлыг сахина.

Зургаа. Хорих байрны харуул хамгаалалтын зохион байгуулалт

6.1.Хорих байрны харуул хамгаалалтын ажилтан нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, тэдгээрээс хорих байранд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан эогсоох, баримталж буй цагийн хуваариудыг мөрдүүлэх, түүнчлэн хорих байрны болон хоригдогсдын аюулгүй хангаж ажиллана.

6.2.Хорих байрны харуул хамгаалалтыг өдөр тутмын болон хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гэсэн хоёр төрлөөр зохион байгуулна.

6.3.Улс орны гадаад, дотоод улс төрийн байдал хүндэрсэн, байгалийн гамшиг тохиолдсон, нийтийг хамарсан үймээн самуун гарсан, хорио цээрийн дэглэм тогтоосон, түүнчлэн улсын чанартай баяр ёслолын өдрүүдэд болон цагдан хорих байранд бий болсон онцгой учралын үөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх өрөнхий газрын даргын болон анги, албадын даргын тушаалаар хүчлэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллана.

6.4.Хүчлэн хамгаалалт зарласан тушаалд түүний үргэлжлэх хугацаа, эрх бүхий албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, цагийн хуваарь, эргүүл, нэмэгдэл жижүүр, хоногийн жижүүрийн бүрэлдэхүүний томилгоог тодорхой заана.

6.5.Хорих байранд онцгой учрал бий болсон үед ажиллах, төлөвлөгөө, үйл ажиллагааны журмыг Хорих байрны дарга тусгайлан баталж, мөрдүүлнэ.

6.6.Хорих байрны хоногийн жижүүр нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

6.6.1.ерөнхий жижүүр, түүний туслах;

6.6.2.ээлжийн дарга;

6.6.3.шалган нэвтруүлэх харуул;

6.6.4.хорих байрны харуул хамгаалалтын ажилтан;

6.6.5.жижүүр эмч, сувилагч

6.6.6.холбоочин, теле хяналтын оператор.

6.7.Жижүурийн бүрэлдэхүүн нь хорих байрны даргын баталсан ажил, үүргийн хуваарийг удирдлага болгон ажиллана.

6.8.Өндөржүүлсэн бэлэн байдал, хүчлэн хамгаалапт зарласан болон шаардлагатай үед анги, албаны даргын шийдвэрээр эргүүл, жижүүр, нэмэгдэл жижүүрийг томилон ажиллуулна. Жижүүрийн бүрэлдэхүүн нь “Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам”-ын 7 дугаар зүйлд заасан үүргийг нэгэн адил дагаж мөрдөнө.

6.9.Хорих байрны харуул хамгаалалтын нэг ажилтан нь хоригдсон этгээдийн өдөр тутмын бүхий л хөдөлгөөнд болон тухайн үеийн нөхцөл байдалтай уялдан 8-10 хорих өрөөнд хяналт тавьж ажиллахаар зохион байгуулагдсан байна.

6.10.Ээлжийн дарга нь харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн зохион байгуулж, харуул хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэлтэнд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ хорих байрны үйл ажиллагаа, өдөр тутмын хөдөлгөөний талаар тэмдэглэл хөтөлж, хорих байрны даргад танилцуулна.

6.11.Хорих байрны дарга, дэд дарга нь жижүүрийн бүрэлдэхүүнийг хорих байрны нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй ажиллах талаар үүрэгжүүлэн, өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана.

6.12.Хорих байрны ээлжийн дарга нь харуул хамгаалалтын ажилтнуудыг байлцуулан хорих өрөө, хүн нэг бүрийг бүртгэлээр тулган, хоригдсон этгээд нэг бүрт биеийн ерөнхий үзлэг хийж, гомдол, санал байгаа эсэхийг асууж тэмдэглэл үйлдэн хүлээлцэнэ.

6.13.Жижүүрийн бүрэлдэхүүнийг хүлээлцэх үед хоригдсон этгээдүүдээс хорих байрны үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал, хүсэлт гаргасан тохиолдолд харуул хамгаалалтын ажилтан хорих байрны захиргаанд танилцуулна.

6.14.Тухайн өдөр 24 цагийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх ээлжийн бүрэлдэхүүн бүрэн бус, хоригдогч болон үйл ажиллагааны холбогдолтой бичиг баримт дутуу, хоригдогчтой холбоотой зөрчил шийдвэрлэгдээгүй, хамгаалалтын техник хэрэгсэл байгууламж эвдрэлтэй зэрэг тохиолдолд аюулгүй байдал хариуцсан удирдах албан тушаалтан уг зөрчлийг арилгасны дараа ээлжийг хүлээлцүүлнэ.

Долоо.Хорих байранд хөтлөгдөх баримт бичиг

7.1.Хорих байрны харуул хамгаалалтанд дараах баримт бичиг хөтлөгдөнө. Үүнд:

7.1.1.эргүүл, жижуүрийн тэмдэглэл;

7.1.2.хорих байрны өдөр тутмын цагийн хуваарь, хөделгөөн, үйл ажиллагааг тусгасан ерөнхий бүртгэл, тэмдэглэл;

7.1.3.жижүүр эмчийн /сувилагч/ тэмдэглэл;

7.1.4.холбоо-теле хяналтын бүртгэл;

7.1.5.харуул хамгаалалтын ажилтан нэгбүрийн ажлын тэмдэглэл;

7.1.6.хоригдсон этгээдийг оруулах, гарах хөдөлгөөний үед биеийн эрүүл мэндийн

байдалд үзлэг хийсэн бүртгэл.

7.2.Тоо бүртгэлийн байцаагч нь хоригдсон этгээдийн хувийн хэрэг болон ял, хэргийн байдалтай холбогдолтой бүхий л судалгаа, бүртгэлийг тогтмол хөтөлнө.

7.3.Хорих байрны тоо бүртгэлийн байцаагч нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 15 дугаар эүйлд заасны дагуу хоригдсон этгээдийн хувийн хэргийг нээж, түүнтэй холбоотой хөдөлгөөний баяжилтыг тухай бүр хийж ажиллана.

7.4.Хорих байрны тоо бүртгэлийн байцаагч нь шинээр хоригдсон этгээдийн бүтэн биеийн фото зургийг дижитал алпаратаар дөрвөн талаас нь цаасан дээр буулгасан нэг хувийг хэрэгт хийж, нэг хувийг зургийн санд хадгална.

Найм.Хоригдсон этгээдийн бие, эд зүйл, хорих өрөөнд үзлэг, нэгжлэг хийх

8.1.Хоригдсон этгээдийг хорих өрөөнөөс гаргах, хорих өрөөнд оруулах үед түүний бие болон хувцас, эд зүйлд үзлэг хийх бөгөөд хорих өрөөнд ороход нь хүлээлгэж өгсөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг байлцуулна.

8.2.Хоригдсон этгээдийн биед хийх үзлэгийг тухайн этгээдтэй ижил хүйсний ажилтан гүйцэтгэнэ.

8.3.Хорих байрны харуул хамгаалалтын ажилтан нь хорих өрөөнд нэгжпэгийг өдөр тутам хийж, хориотой эд зүйлсийг тэмдэглэл хөтлөн хураан авна.

8.4.Хоригдсон этгээдийн бие, эд зүйл, хорих өрөөнөөс хориотой эд зүйлсийг хураан авсан харуул хамгаалалтын ажилтан нь дараах байдлаар шийдвэрлэнэ:

8.4.1.түргэн гэмтэж муудах болон орчин тойронд аюултай эд зүйлсийг удирдах албан

тушаалтанг байлцуулан тэмдэглэл хөтлөн, устгах;

8.4.2.зориулалтын байр, саванд хадгалж, суллагдах үед нь буцаан олгох;

8.4.3.ар гэр, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хүлээлгэн өгөх.

8.4.4.Хураагдсан эд зүйлсийг ар гэр, хууль есны төлөөлөгч, өмгөөлөгчид хүлээлгэн өгөхдөө уг эд зүйлийг хүлээн авсан хүний биеийн байцаалт, ажлын болон гэрийн хаягийг хүлээлгзн өгсөн тухай тэмдэглэлд тодорхой тусгана.

Ес. Хоригдсон этгээдэд оногдуулах сахилгын шийтгэл

9.1.Хоригдсон этгээдэд Сэжигтэн, яллагдагмийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай 34 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

9.2.Сахилгын хорих байрны нөхцөл, зохион байгуулалт нь хорих өрөөтэй адил байна.

9.3.Хоригдсон этгээдэд сахилгын шийтгэл эдлүүлэхдээ насанд хүрээгүй болон эмэгтэй хоригдогч, түүнчлэн онц агаултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа болон удаа дараагийн ял шийтгэлтэй хоригдогч нарын сахилгын шийтгэлийг тусад нь эдлүүлнэ.

9.4.Сахилгын өрөөнд гав, дөнгө, номхруулах хэрэгслэлийг хоригдсон этгээд оргох, өөртөө болон бусдад гэмтэл учруулахаар эавдсанаас бусад үед сахилгын шийтгэлийн журмаар хэрэглэхийг хатуу хориглоно.

Арав.Хорих байранд нэвтрэх албан тушаалтнууд, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах

10.1.Хорих байрны үйл ажиллагаатай танилцах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтныг нэвтрэх үед тэдний аюулгүй байдлыг цагдан хорих байрны дарга, еренхий жижүүр /ээлжийн дарга/ хариуцна.

10.2.Хорих байранд нэвтэрч буй этгээд хорих байрны болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс харуул хамгаалалтын ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

10.3.Хорих байранд нэвтрэх эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, уулзалтаар ирэгсэдийг металл мэдрэгч хаалгаар, эд зүйлсийг рентеген хяналтын төхөөрөмжөөр оруулж, хорих байранд хориглосон эд зүйл болон гар утсыг хураан авч тэмдэглэл үйлдэж, гарахад нь буцаан олгоно.

Арван нэг. Хоригдсон этгээдийн ахуй хангамж, үйлчилгээ

11.1.Хоригдсон этгээдэд болон хорих өрөенд дараах эд зүйлсийг байлгахыг зөвшөөрнө:

11.1.тухайн улирлын нэг удаагийн солих хувцас, гурван ээлжийн дотуур хувцас;

11.2.шүдний оо, саван, сойз, алчуур бусад зайлшгүй шаардлагатай ариун цэврийн хэрэглэл /сахлын, хумсны хутгаас бусад/;

11.3.хөнжил, дэр, гудас, цагаан хэрэглэл;

11.4.зөвшөөрөгдсөн аяга, халбага;

11.5.эрүүл ахуйн шаардлага хангасан дөрвөн кг хүртэлх гурилан бүтээгдэхүүн;

11.6.эмчийн бичгээр зөвшөөрсөн мансууруулах, тайвшруулахаас бусад эм /тоо, ширхэг, нэрийг дурьдсан байна./;

11.7.аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсанаас бусад ном, сонин, сэтгүүл, хэвлэл;

11.8.бичгийн цаас, дугтуй, үзэг;

11.9.зайгаар ажилладаг зурагт, радио хүлээн авагч.

11.2.Дээрх 11.1-д зааснаас бусад эд зүйлсийг хоригдсон этгээдэд болон хорих өрөөнд байлгахыг хатуу хориглоно,

11.3.Хоригдсон этгээдийг усанд оруулах:

11.3.1.Хоригдсон этгээдийг 7 хоногт нэг удаа халуун усанд оруулна;

11.3.2.Хорих байр нь нийтийн халуун устай байх бөгөөд эрүүл мэндийн шаардлага хангасан байвал зохино;

11.3.3.Халуун усанд ороход шаардагдах ариун цэврийн хэрэгсэл /савангаас бусад/-ийг хоригдсон этгээд өөрөө хариуцна;

11.3.4.Халуун усанд орох үеэр хоригдсон этгээдийн өөрийнх нь хүсэлтээр буюу ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага илт хангахгүй байгаа тохиолдолд түүний үсийг өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр авч болно;

11.3.5.Хоригдсон этгээдүүдийн хувцас, цагаан хэрэглэлийг 14 хоногг нэг удаа нэгдсэн угаалганд авч ариутгана.

11.4.Хоригдсон этгээдийг салхилуулах:

11.4.1.Хорих байрны даргын баталсан хуваарийн дагуу насанд хүрсэн хоригдсон этгээдийг 7 хоногт хоёр удаа тус бүр 30 минутаас багагүй хугацаагаар салхилуулж, хамгаалалтын ажилтнууд хяналт тавина;

11.4.2.Хоригдсон этгээдийг салхилуулахдаа тусгай талбайд өрөө тус бүрээр нь гаргана. Салхилах хугацаанд нэг өрөөний хоригдсон этгээд, нөгөө өрөөний хоригдсон этгээдтэй харьцахыг хориглоно;

11.4.3.Хоригдсон эмэгтэйчүүдийг 7 хоногт дөрвөн удаа тус бүр 30 минутаас багагүй хугацаагаар салхилуулна;

11.4.4.жирэмсэн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хоригдсон этгээдийг өдөр бүр 1 цагаас доошгүй хугацаагаар салхилуулна;

11.4.5.хэт халуун, хэт хүйтэн зэрэг цаг агаарын хүндрэлтэй үед салхилуулах эсэхийг хорих байрны захиргаа шийдвэрлэнэ;

хоригдсон этгээд гарахаас татгалзаж болох бөгөөд салхинд гараагүй хоригдсон этгээдийн тухай ерөнхий жижүүр тэмдэглэл хөтөлнө.

11.5.Хоригдсон этгээдэд өгөх цай, хоол:

11.5.1.Хоригдсон этгээдэд өдөрт 2 удаа халуун хоол, гурван удаа цай, нэг удаа гурилан бүтээгдэхүүн өгөх бөгеөд нэг хоригдсон этгээдэд ногдох хоногийн хоолны илчлэг нь 3400 килокалориос багагүй, нэг удаад олгох цай 1-1,5 литр, хоол 0,5 литр байна;

11.5.2.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 30.1, 31.1 дэх заалтуудыг үндэслэн жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээдэд өгөх хоолны илчлэгийг батлагдсан нормативын дагуу нэмэгдүүлнэ;

11.5.3.Хоригдсон этгээдэд өгч буй хоолны илчлэгийг хорих байрны захиргаа улиралд нэг удаа мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулан хариуг албан ёсоор авч, хорих байрны санхүүд баримтжуулна хадгална.

11.5.4.Хоолны амт, чанарыг эрүүл ахуйн эмч өдөр тутам шалгаж, хоолны дээж авч тэмдэглэл хөтөлнө.

11.5.5.хорих байрны хамгаалалтын ажилтан хоригдсон этгээдэд хоол, цайг биечлэн олгох ба тэдний хооллож буй эсэхэд хяналт тавина. Хоригдсон этгээдийг хэрэгцээтэй үед нь уух ундны усаар хангана.

11.6.Хоригдсон этгээд шашны зан үйл үйлдэх:

11.6.1.Хоригдсон этгээд нь шашны зан үйл үйлдэх тухай хүсэлтээ амаар болон бичгээр гаргаж, хамгаалалтын ажилтнаар дамжуулан хорих байрны захиргаанд хүргүүлэх бөгөөд уг хүсэлт нь баривчлах, цагдан хорих байрны дотоод журам зөрчихөөргүй бол хорих байрны дарга шашны зан үйл үйлдэх зөвшөөрлийг бичгээр олгоно;

11.6.2.Шашны зан үйлийг хорих байр буюу тусгайлан бэлдсэн шашны зан үйл явуулах өрөөнд үйлдэнэ.

Арван хоёр.Хоригдсон этгээд бусадтай уулзах

12.1.Хоригдсон этгээдийн уулзалтыг Сэжиггэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны албан ёсны зөвшөөрлийг үндэслэн 7 хонопг 2 удаа 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах бөгеөд цагийн хуваарийг Хорих байрны дарга батална.

12.2.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон этгээдийн уулзалтыг Хорих байрны дарга шийдвэрлзнэ.

12.3.Хоригдсон этгээдийг нэг удаагийн уулзалтаар гурваас илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтыг 20 минутаас дээшгүй хугацаагаар харуул хамгаалалтын ажилтны байнгын хяналтанд явуулах ба Хорих байранд хориглосон зүйл дамжуулахыг хориглоно.

12.4.Хоригдсон этгээдийг бусадтай уулзуулах тухай эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлд бичигдсэн хүний иргэний баримт бичгийг хүний тоо бүртгэлийн ажилтан нягтлан үзэж, хоригдсон этгээдийн найз нөхөд, терөл садангийн хүн болох нь хувийн хэрэгт бүртгэгдсэн эсэх тухай лавлагааг Хорих байрны даргад гаргаж өгнө. Хувийн хэрэгт бүртгэгдээгүй бол баримт бичгийг үндэслэн хувийн хэрэгт нь бичилт хийж, энэ тухай лавлагаанд дурдаж өгнө.

12.5.Харуул хамгаалалтын ажилтан нь уулзалтаар хүлээн авсан эд зүйлд үзлэг хийж, энэ журмаар зөвшөөрсөн эд зүйлийг хоригдсон этгээдэд хүлээлгэн өгех ба зөвшөөрсөнөөс бусад эд зүйлсийг уулзалтаар ирсэн хүнд эргүүлэн өгч, тэмдэглэл үйлдэн энэ тухай уулзалтаар ирсэн хүмүүст танилцуулсны дараа уулзалтын зөвшөөрлийн бичгийн хамт тоо бүртгэлийн ажилтанд өгч, хувийн хэрэгт хавсаргана.

12.6.Уулзалтын нэгдсэн бүртгэлийг хорих байрны тоо бүртгэлийн ажилтан хөтөлнө.

12.7.Уулзалтын явцад зерчил илэрвэл хоригдсон этгээд болон уулзалтаар ирсэн хүний бие болон эд зүйлд хамгаалалтын ажилтан үзлэг хийж болно. Үзлэг хийхдээ ижил хүйсний ажилтан хийнэ.

12.8.Сахилгын хорих байранд хоригдсон этгээдийн эргзлт, уулзалтыг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9-д заасны дагуу зохион байгуулна.

12.9.Хоригдогчийн төрөл садан энэ журмаар зөвшөөрсөн эд зүйлсийг хорих байрны захиргаанд ажлын өдрүүдэд бичгээр хүсэлт гаргаж, илгээмж хэлбэрээр хүргүүлж болно.

12.10.Илгээмжинд харуул хамгаалалтын ажилтан үзлэг, нэгжлэг хийж тэмдэглэл үйлдэн өгсөн иргэн болон хүлээн авсан хоригдогчоор гарын үсэг зуруулж баталгаажуулна.

Арван гурав.Захидал харилцаа

13.1.Хоригдсон этгээдэд ирсэн болон түүний явуулсан захидал, цахилгааныг уг этгээд нь хамгаалалтын ажилтнаар дамжуулан тоо бүртгэлийн байцаагчид өгөх ба хүлээн авна.

13.2.Хорих байрны захиргаа захидал, цахилгааныг хянан үзэж Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан нөхцөл байдал илрээгүй бол тэдгээрийг дурдсан нэр, хаяг бүхий этгээдэд өгөх буюу холбооны салбарт хүргүүлж, үйлчилгээний төлбөрийг хоригдсон этгээдийн нэрийн дансан дахь мөнгөнөөс суутгана.

13.3.Хоригдсон этгээд нэрийн дансандаа мөнгөгүй тохиолдолд түүний хүсэлтийг үндэслэн яаралтай захидал, цахилгааны үйлчилгээний төлбөрийг хорих байрны захиргаанаас хариуцан явуулж болно.

Арван дөрөв.Хорих байрны захиргаанаас хоригдсон этгээдүүдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээ

14.1.Хорих байрны захиргаанаас дараах төрлийн төлбөрт үйлчилгээг хоригдсон этгээдэд үзүүлж болно. Үүнд:

14.1.1.хоол, хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэгэн ашиг олохгүйгээр худалдаалах;

14.1.2.ариун цэвэр, ахуйн хэрэглээний нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдаалах;

14.1.3.ном, сонин, сэтгүүл худалдаалах;

14.1.4.зай хураагуураар ажилладаг зурагт, хөгжим, радио ашиглуулах.

14.2.Хорих байрны захиргаа нь хоригдсон этгээдийн нэрийн дансанд тушаасан мөнгөнөөс төлбөрт үйлчилгээний зардлыг суутгах бөгөөд үлдэгдлийг тухайн этгээдийг хорих байрнаас суллагдах, эсхүл өөр хорих байранд шилжих тохиолдолд түүнд буцаан олгож, тэмдэглэл үйлдэнэ.

14.3.Хорих байрны захиргаа нь баталгаажуулсан албан маягтанд хоригдсон этгээдээр авахыг хүссэн төлбөрт үйлчилгээний төрлийг бичүүлэх бөгөөд гарсан зардал болон дансны үлдэгдлийг маягтанд тусгаж, түүнд эргүүлэн өгч, нэгдсэн бүртгэлд гарын үсэг зуруулна.

14.4.Хоригдсон этгээдийн нэрийн дансан дахь мөнгийг хорих байрны бэлэн мөнгөний дансанд хадгалж, орлого зарлагыг 14 хоногт 1 удаа хоригдсон этгээдэд тоо бүртгэгч танилцуулна.

Арван тав. Хоригдсон этгээдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ

15.1.Хоригдсон этгээдэд хийх анхны үэлэг;

15.1.1.хорих байранд шинээр хоригдсон этгээдийг хүлээн авч байгаа эмч /сувилагч/ нар хүн нэг бүрт эрүүл мэндийн карт нээн ажиллана

15.1.2.хоригдсон этгээдийн эрүүл мэндийн картанд рентгэн зургийг тусгаж, тухайн этгээдийн биеийн өндөр, жин, даралт, биед нь ил гэмтэл, шарх, сорви бий эсэхийг үзэж, суурь өвчний түүх, биеийн өвчний түүх, биеийн өвчин, зовиур байгаа эсэхийг тэмдэглэнэ.

15.1.3.хоригдсон этгээд нь хорих өрөөндөө хүссэн үедээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авч болох ба Хорих байрны эмч нь тухайн хоригдогчийг эмчлэх боломжтой бүхий л арга хэмжээг авна.

15.2.Хорих байранд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ:

15.2.1.хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ “Цагдан хоригдогчдод эмнэлгийн тусламж үэүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан орж үйлчлэх журам’’-ыг мөрдөнө;

15.2.2.хоригдсон этгээдийг 14 хоногт 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Үзлэгээр түүний биеийн эрүүл мэндийн байдлыг үээж, эрүүл мэндийн картанд тэмдэглэнэ;

15.2.3.хорих байранд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх боломжгүй тохиолдолд хоригдсон этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нэгдсэн эмнэлэг болон гадны эмнэлгээс зөвлөлгөө авах, шаардлагатай арга хэмжээг авна;

15.2.4.хоригдсон этгээд нь хорих байрны эмчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр ар гэрээс ирүүлсэн эмийг хорих өрөөндөө хэрэглэж болно;

15.2.5.хорих байрны эмч нь хоригдсон этгээдийн эмчилгээнд шаардлагатай мансууруулах болон хүчтэй цочролд оруулж болзошгүй эмнээс бусад эмийг зөвхөн нэг өдөр хэрэглэх хэмжээгээр зөвшөөрөх ба хэрэглэж байгаа эсэхэд байнгын хяналт тавина;

15.2.6.эмчлэгдэж байгаа хоригдсон этгээдийн тухайн өдрийн эмчилгээг эмнэлгийн ажилтан эмнэлэгт болон хорих байранд хийнэ;

15.2.7.хоригдсон этгээдийг хорих байрнаас гаргаж эмчилгээ хийх зөвшөөрлийг харуул хамгаалалт хариуцсан дэд дарга, цагдан хорих байрны даргын зөвшөөрлийг үндэслэн хорих өрөөнөөс хяналттайгаар гаргаж эмчилгээ, үйлчилгээ хийнэ;

15.2.8.сүрьөэ буюу үргэлжлэх шатны эмчилгээтэй, халдварт өвчтэй хоригдсон этгээдийг тусгайлсан өрөөнд хорино;

15.2.9.нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай хоригдсон этгээдийн харуул хамгаалалтыг эмчилгээнд авч явж байгаа, хорих шийдвэр, санал гаргасан байгуулага нь хариуцна.

15.3.Хоригдсон этгээд өлсгөлөн зарлах, өлсгөлөн зарласан тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ узүүлэх:

15.3.1.хоригдсон этгээд нь хэргийн талаар болон бусад шалтгаанаар өлсгөлөн зарлаж байгаа тухай өргөдлийг харуул хамгаалалтын ажилтан хүлээн аач, хорих байрны тоо бүртгэлийн байцаагчид хүлээлгэн өгнө;

15.3.2.хорих байрны тоо бүртгэлийн байцаагч өлсгөлөн зарлах тухай өргөдлийг хүлээн авч өлсгөлөн зарласан тухай маягт үйлдэж, хэргийг нь шалгаж байгаа албан тушаалтан, прокурор, өмгөөлөгчид 3 цагийн дотор мэдэгдэж, бусад этгээдээс тусгаарласан эмчийн хяналтанд авна;

15.3.3.хоригдсон этгээдийн өлсгөлөн зарласан тухай албан бичгийг хорих байрны тоо бүртгэлийн байцаагч цагдан хорих шийдвэр гаргасан байгууллагад явуулж, нэг хувийг хувийн хэрэгт нь хавсаргана.

15.3.4.өлсгөлөн зарласан хоригдсон этгээдийг хорих байрны эмч биеийн байдал, жинг үзэж, өгсөн хоол, цай идэж, уухыг татгалзсан тухай өдөр бүр тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт нь хавсаргана;

15.3.5.өлсгөлөн зарласан хоригдсон этгээдийн амь насанд нь аюул учирч болзошгүй тохиолдолд эмчийн бичгээр гаргасан дүгнэлтийг үндэслэн түүний эрүүл мэндийг сайжруулах албадлагын арга хэмжээг аена;

15.3.6.хорих байрны эмч өлсгөлөн зарласан хоригдсон этгээдийн эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орсон тухай бүрт хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд албан бичгээр мэдэгдэнэ;

15.3.7.өлсгөлөн зарласан хоригдсон этгээдэд хорих байрны харуул хамгаалалтын ажилтан, жижүүр эмч өдөр бүр хяналт тавина;

15.3.8.өлсгөлөн зарласан хоригдсон этгээд нь цай, хоол болон хүнсний бүтээгдэхүүн идсэн үеэс эхлэн өлсгөлөнг зогссонд тооцно. Өлсгөлөн зарласан этгээдийн талаар хөтлөгдөж байсан бүхий л тэмдэглэлийг хувийн хэрэпг нь хийнэ.

Арван зургаа. Хоригдсон этгээдийг суллах, үндэслэл, журам

16.1.Дараах байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хоригдсон этгээдийг суллах үндэслэл болно. Үүнд:

16.1.1.хуульд заасан журмын дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж;

16.1.2.прокурорын болон прокуророор батлуулсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоол;

16.1.3.хуульд заасан хорих хугацаа нь дууссан хоригдогчийг суллах тухай хорих байрны даргын, эсхүл прокурорын тогтоол.

16.2.Хорих байрны захиргаа нь хоригдсон этгээдийг суллах тухай энэ журмын 16.1.1,16.1.2- т заасан тогтоол, захирамжийг хүлээн авмагц холбогдох этгээдийг нэн даруй суллана.

16.3.Хорих байрны дарга нь хоригдсон этгээдийг хуульд заасан хорих хутацаа дуусах болсон тухай 24 цагаас доошгуй хугацааны өмнө хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд болон харъяалах прокурорт бичгээр мэдэгдэх үүрэгтэй,

16.4.Хоригдсон этгээдийг цагдан хорих шийдвэр гаргасан албан тушаалтанд мэдэгдсэн боловч түунийг цааш нь үргэлжлуүлэн хорих, эсхүл суллах тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр хорих байрны захиргаанд ирээгүй бол хорих байрны дарга өөрийн тоггоолоор хуульд заасан хорих хугацаа дуусмагц нэн даруй суллана.

16.5.Хорих байрнаас суллагдсан этгээдэд хорих үед хураагдсан эд зүйл, мөнго, баримт бичгийг хувийн хэрэгт байгаа бүртгэлийн дагуу хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

16.6.Хорих байрнаас суллагдсан этгээдийн хоригдсон хугацааны бүх мэдээллийг агуулсан, суллагдсан тухай лавлагааг өөрөөр нь эсхүл өмгөөлөгчөөр нь бичүүлж хувийн хэрэгт нь хавсар.гана.

16.7.Хорих байрнаас суллагдсан этгээдийн суллагдсан тухай лавлагаанд дараах зүйлсийг тусгана:

16.7.1.цагдан хоригдох үед аль өрөөнд хоригдож байсан;

16.7.2.цагдан хоригдох болон суллагдах үеийн биеийн байдал /шарх, сорви, жин, гэмтэл, өвчин зовиур/;

16.7.3.хорих өрөө сольж байсан эсэх;

16.7.4.өмссөн хувцас, үнэт эдлэл хүлээлгэн егсөн байдал;

16.7.5.эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулсан талаарх тэмдэглэл, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх /биеийн өөрчлөлт, шинээр үүссэн шарх сорви байгаа эсэх/;

16.7.6.эмнэлгийн туслалцаа авч байсан эсэх;

16.7.7.эргэлт, уулзалт авч байсан эсэх,

16.7.8.өмгөөлегчөөр хангагдсан эсэх;

16.7.9.хорих байрны талаар гомдол, санал байгаа эсэх зэргийг тусгаж өөрөөр нь болон өмгөөлөгчөөр гарын үсэг зуруулна.

Арван долоо:Хоригдсон этгээдийг мердөн байцаах ажиплагаа, шүүх хуралдаанд оруулах, буцаан авчрах

17.1.Хоригдсон этгээдийг мөрдөн байцаах, шүүх хуралдааны ажиллагаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас бичгээр ирүүлсэн баримтыг үндэслэн оролцуулах ба тэдгээрийг хуяглан хүргэх, буцаан авчрах, харуул хамгаалалтын ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

17.2.Энэ журмын 17.1-д заасан үндэслэлээр хоригдсон этгээдийг гаргах үед зохих албан тушаалтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулах бөгөөд эргэж ирмэгц ирсэн, он, сар, өдөр, цаг, минутыг жижүүрийн туслах бүртгэлд бүртгэж тэмдэглэл хөтлөх бөгөөд тухайн этгээдийн биед болон хувцас,эд зүйлд үэлэг, нэгжлэг хийж эөрчил илэрвэл баримтжуулан засах арга хэмжзэ авч хариуцлагатай жижүүрт мэдэгдэнэ.

Арван найм.Хоригдсон этгээдийн хууль зүйн туслалцаа авах болон емгөөлүүлэх

18.1.Хоригдсон этгээд өөрийн хүссэн үедээ сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхтэй.

18.2.Өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай нөхцөлийг хорих байр хангах бөгөөд хуулийн дагуу ганцаарчлан уулэана.

18.3.Хоригдсон этгээдийн өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах уулэалтын байр, өрөө тасалгаа нь өмгөөлөгчийн аюулгүй байдлыг хангасан, хориглосон эд зүйл, баримт бичиг дамжуулахыг хязгаарласан хаалт бүхий чөлөөтэй ярилцах боломжтой утсан болон яриа дамжуулах төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

18.4.Өмгөөлөгч баримт бичигг хоригдсон этгээдээр гарын үсэг зуруулах, дамжуулахдаа Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелуүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг баримтална.

18.5.Өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах уулзалтын байр өрөө тасалгааг цагдан хорих байрны захиргаа хариуцан зохион байгуулж, бичлэг хийх, харуул хамгаалалтын ажилтан хажууд нь байхыг хатуу хориглох бөгөөд телекамерийн хяналт тавьж болно.

Арван өс. Бусад зүйл

19.1.Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахаар гаргасан хоригдсон этгээд нь гадны нөлөөллөөс авсан гэмтэл, шархтай ирсэн тохиолдолд хорих байрны төлөелөгч тухайн асуудлыг материалжуулан шалгаж, харьяа прокурорын байгууллага болон шаардлагатай бусад байгууллага, албан тушаалтанд танилцуулна.

19.2.Хоригдсон этгээдийг зайлшгүй шаардлагын улмаас хорих нэг байрнаас нөгөөд шилжүүлэх тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын холбогдох албан хүсэлт, прокурорын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэнэ. Хорих байрнаас шилжүүлэх үеийн хамгаалалт, хуяглан хүргэлтийг хоригдсон этгээдийг хорих байранд шилжүүлэх хүсэлт гаргасан байгууллага хариуцна.

19.3.Хоригдсон этгээд даалтанд гарах, хорих өөр байранд шилжихдээ хорих өрөөнд эдэлж хэрэглэж байсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэггэй.

19.4.Шинжээч хоригдсон этгээдийн зургийг авахаар хорих байранд нэвтрэх тохиолдолд хорих байрны даргад мэдэгдсэн байна.

19.5.Хорих байранд гэмт хэрэг, зөрчил гарвал тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

19.6.Хорих байранд үймээн гарах, гэмт хэрэг үйлдэгдэж болэошгуй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Цагдаагийн ерөнхий гаэрын даргын шийдвэрээр Дотоодын цэргийн хамгаалалтыг хүч нэмэгдүүлэн томилж болно.

19.7.Аймгууд дахь хорих байранд үймээн гарах тохиолдолд аймгийн Шүүхийн шийдвзр гүйцэтгэх алба, цагдаагийн газар, хэлтсийн дарга нар гэмт үйл ажиллагааг таслан зогсоох, хамгаапалтын хүчийг нэмэгдүүлэх ажиллагааг хамтран зохион байгуулна.

Scroll To Top