Home / Удирдах алба хаагчид
Удирдах алба хаагчид

Удирдах алба хаагчид

Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга,  дэд хурандаа Д.Төгсбаяр.

Ажил байдлын талаар:

–     ШШБЕГ-ын даргын 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн б/350 дугаар тушаалаар Хорих 439 дүгээр ангид төлөөлөгч,

–      ШШГЕГ-ын даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн б/669 дүгээр тушаалаар Хорих 439 дүгээр ангид “Ахлах төлөөлөгч”,

–     2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн б/352 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр ангид ээлжийн дарга,

–     2007.04.10-ны өдрийн б/209 тоот тушаалаар Цагдан хорих 461 дүгээр ангид “төлөөлөгч”,

–     2007.08.13-ны өдрийн б/601 дүгээр тушаалаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд дэд дарга бөгөөд цагдан хорих байрны дарга,

–     2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Тогтоол гүйцэтгэх газарт Тоо бүртгэлийн тасгийн дарга,

–     2014.11.05-ны Төв аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны дарга,

–     2015.06.03-ны өдрийн б/622 дугаар тушаалаар тус албаны даргаар тус тус томилогдон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тасралтгүй  19 дэх жилдээ байгууллагад ажиллаж байна.

Төв аймгийн цагдан хорих байрны дэд дарга бөгөөд цагдан хорих байрны даргаар ажиллах хугацаандаа байхдаа хоригдогч, ялтны зүгээс орголт, гэмт хэрэг, ноцтой зөрчил, нас баралт гаргаагүй ажиллаж 2010 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Тэргүүний дэд дарга бөгөөд цагдан хорих байрны дарга”-аар шалгарч өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнагдаж байсан.

2014 оноос Тогтоол гүйцэтгэх газрын тоо бүртгэлийн тасгийн даргаар ажиллах хугацаандаа иргэд болон ялтнаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж мэдээ, тайланг үнэн зөв гарган удирдлагыг үнэн зөв мэдээллээр шуурхай хангаж ажилласан.         

                                                            газрын удирдах алба хаагчид       

 

  •  Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Д.Төгсбаяр
  • Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга, хошууч О.Дашпүрэв
  • Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч А.Хонгорзул
  • Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогч, ахмад В.Даваажаргал
  • Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цтөлөөлөгч, ахлах дэслэгч Б.Амгаланбаатар
Scroll To Top