Шуурхай мэдээ
Home / Бүтэц зохион байгуулалт

Бүтэц зохион байгуулалт

Булган аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар нь батлагдсан орон тоогоор Газрын  дарга, цагдан хорих байны дарга, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч 1, хуяглан хүргэлтийн ажилтан -1, төлөөлөгч 1, шийдвэр гүйцэтгэгч 4, хорихоос өөр төрлийн ял элүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч 1, хүний тоо бүртгэлийн байцаагч 1, ахлах нягтлан бодогч – 1,  нярав 1, сургалт, хүний хөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн 1, жолооч 3,  тогооч 1,  бага эмч 1, ерөнхий жижүүр 4 , хамгаалалтын ажилтан 7 нийт  30 ажилтан албан хаагчидтайгаар Булган аймгийн  16 сум,  6 багийн 4 тойрогт Монгол Улсын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.

Тус газрын 2019 оны зорилт

  • Шийдвэр бүрт бүрэн ажиллагааг хийж технологи, горимын дагуу ажиллах,
  • Шийдвэр гүйцэтгэгч нарын аюулгүй байдлыг хангах,
  • Иргэн бүрт туслахын төлөө, хүрч ажиллах
  • Цахим бүртгэл, хяналтыг үр дүнд хүргэх,
  • Нээлттэй санхүү, санхүүгийн чадавхийг сайжруулах /Шилэн данс/

Иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар

Иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод нээлттэй болгох, хүнд суртал чирэгдлийг багасгах, хүртээмжтэй ажиллах үүднээс газрын дарга,  ахлах гүйцэтгэгч нар өдөр бүр иргэдийг тогтмол хүлээн авч, санал хүсэлт хүлээн авах утас, саналын хайрцгийг тогтмол ажиллуулан, иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээг улирал бүрээр тооцон гаргаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Scroll To Top