Home / ТҮҮХЭН ЗАМНАЛ
ТҮҮХЭН ЗАМНАЛ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

IMG_5608

Тус газрын анхны суурь 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 153 дугаар тогтоол, Булган аймгийн Засаг даргын 32 дугаар захирамжаар Булган аймгийн Булган сумын нутагт Байшинтын аманд Аймгийн хууль зүйн хэлтсийн харьяанд Засан хүмүүжүүлэх 439 дүгээр анги нэртэйгээр байгуулагджээ.

Энэ үеэс тус газрын үндэс суурь тавигдаж байсан ба Хорих ангийн  даргаар ахлах дэслэгч Суурийн Баяндалай томилогдон ажиллаж байжээ.

Хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 1999 онд Шүүхийн харьяанд байсан Тогтоол гүйцэтгэлийн тасаг, 2002 онд Цагдаагийн байгууллагын харьяанд байсан Цагдан хорих байрыг тус тус нэгтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болж өөрчлөн зохион байгуулагдаж, үйл ажиллагаа өргөжин тэлсэн.

2004 онд тус албаны Хорих 439 дүгээр ангийг Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг дэвсгэрт байрлах шохой олборлох хэсгийг түшиглэж өргөтгөн шилжүүлж байршуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалаарбүтцийнөөрчлөлторж, Хорих 439 дүгээрангиастусгаарласан ба тус алба нь шүүхийншийдвэргүйцэтгэхажиллагааявуулах, сэжигтэняллагдагчийгбаривчлах, цагданхорихшийдвэрийгбиелүүлэхгэсэнүндсэнүүрэгтэйгээрүйлажиллагаагааявуулах болсон.

2013 онд албаны 2 давхар конторын байр, Цагдан хорих байрыг шинээр барьж ашиглалтад өгснөөр аймгийн төвөөс 3 километрийн зайнд байрлах албаны контор, Цагдаагийн хэлтсийн суурийн давхарт байрлаж байсан Цагдан хорих байрны үйл ажиллагааг нэгтгэж, иргэд хамтран ажилладаг байгууллагуудтай ойртон түргэн шуурхай үйлчлэх боломжоор хангагдаж, алба хаагчдын ажлын байрны нөхцөл болон хоригдогч ялтны хоригдох нөхцөл сайжирсан томоохон бүтээн байгуулалт болсон.

 

Зорилго:

Шүүхийн шийдвэрийг нэг мөр биелүүлж, Цагдан хорих байрны үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг хуулийн тогтоомжийн хүрээнд шуурхай хүргэх зорилготой.

 

Зорилт:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зорилгынхоо хүрээнд дор дурдсан  зорилтуудыг хэрэгжүүлнэ.

  • Иргэн болон захиргаа, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг сайжруулах, бодит биелэлтийг хувийг нэмэгдүүлэх,
  • Цагдан хорих байранд хоригдож байгаа болон аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж байгаа буй хоригдол, хоригдогч нарын дотроос гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цагдан хорих байрны ахуй нөхцлийг сайжруулах,
  • Хуулийн дагуу улсын төсвөөс өгч буй санхүүжилтийг холбогдогдох хуульд заасны дагуу зөв зохистой зарцуулж, өр төлбөргүй ажиллах,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааны үндэс чиглэл нь  Монгол Улсын үндсэн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бусад хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд оршино.

 

Үндсэн чиг үүрэг:

  1. Иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр түүнчлэн эрүүгийн хэргийн талаар гарсан торгох, эд хөрөнгө хураах ял ногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан тохиолдолд шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /биелэлт/-г зохион байгуулах;
  2. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял түүнчлэн албадлагын арга хэмжээ ногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх /ажиллагаа/-г зохион байгуулах;
  3. Монгол Улсын Олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх олон улсын арбитрын байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа /биелэлт/-г зохион байгуулах;
  4. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулах;
  5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон, шийдвэр гүйцэтгэлийн талаар гарсан гомдлыг шийдвэрлэх;
  6. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд өртэй этгээдийн бүртгэл хөтлөх;
  7. Сэжигтэн, ялагдагчийг баривчлах, цагдан хорих тухай шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэх ;
  8. Хоригдогч, хоригдлын аюулгүй байдлыг хангах тэдний дунд хууль ёс дэг журмыг сахиулах, хоригдогч, хоригдлын дундаас гэмт хэрэг, зөрчил, ноцтой учрал гарах, өөртөө болон нийгэм, иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;
  9. Аж ахуйн үйлчилгээнд ажиллаж буй хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, албадан хөдөрмөрлүүлж эрхэлсэн үйлдвэрлэлийн чиглэлээр түүнд дадлага олгох;
  10. Хоригдол, хоригдогчийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ахуйн хангамж, тогтоосон хэмжээний илчлэгтэй эрүүлхоол хүнсээр хангах, өвчнөөс урьдчилэн сэргийлэх, эмчлэх, халдваргүйжүүлэхажлыг холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу явуулах;
  11. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хоригдогч этгээдийн эрхийг эдлүүлэх, үүргийг биелүүлэх, хорих байрны дотоод журмыг чанд мөрдөн ажиллах;
  12. Хоригдсон этгээд болон бусад хүмүүсээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны талаар гаргасан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж хариу өгөх;

 

Тус газрын дарга ШШГЕГ-ын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, ШШГЕГ-аас дэвшүүлсэн зорилтоо бүрэн ханган биелүүлж, шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг нэмэгдүүлж, сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасанчлан хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтлан, хоригдогсдын дотроос орголт, гэмт хэрэг, зөрчилгүй ажиллаж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж 2013 онд системийн хэмжээнд “Бүтээн байгуулагч хамт олон”-оор шалгарч 2015 онд үр  дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ 91.3 хувьтай А дүнтэй  биелүүлсэн.

Шүүхийншийдвэргүйцэтгэхерөнхийгазрындаргын 2017 оны 09 дүгээрсарын 15-ны өдрийн Б/1094 дүгээртушаалаарБулганаймагдахьШүүхийншийдвэргүйцэтгэхгазар нэртэйгээр 30 алба хаагчийн орон тоотой батлагдсан.

Edit

Scroll To Top