Оны шилдгүүд

Намсрай Авирмэд
Ажилласан он: 1972, 1975-1976
Албан тушаал: Захирлын албыг түр хавсран гүйцэтгэгч
Товч намтар:
1967-1972 онд Сайд нарын Зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комисст орлогч дарга,
1972-1977 онд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны орлогч дарга, ШУТМТ-н захирлын үүрэг гүйцэтгэгч,
1977-1983 онд Москвад Удирлагын асуудал судлах олон улсын эрдэм шинжилгээний ахлах ажилтан,
1983-1990 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын Улсын хороонд хэлтсийн дарга тус тус хийж байв.
Насантогтох Хүүхэнжимээ
Ажилласан он: 1973-1980
Албан тушаал: ШУТМТ-н Захирал
Товч намтар:
1973-1975, 1976-1980 онуудад ШУТМ-н Олон улсын төвийн гишүүн орнуудын Бүрэн эрхт төлөөлөгч,
1973-1980 онуудад ШУТМТ-н захирал
Бат Амгалан
Ажилласан он: 1979-1980
Албан тушаал: Захирлын үүрэг гүйцэтгэгч
Товч намтар:
1972-1980 онд ШУТУХ-нд мэргэжилтэн
1980-1982 онд ШУТМТ-ийн орлогч дарга, Захирлын үүрэг гүйцэтгэгч
1982-1996 онд ШУТМТ-н эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв.
Түдэв Доржбал
Ажилласан он: 1981-1997
Албан тушаал: Захирал
Товч намтар:
1974 оноос Тэр үеийн Аж үйлдвэрийн яамны харьяа Нүүрсний үйлдвэрлэлийн нэгдэлд инженер-эдийн засагч
1978 оноос Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд эрдэм шинжилгээний ажилтан
1981 оноос Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвийн захирал
2000 оноос Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2005 оноос Орос-Монголын “Монросцветмет” нэгдлийн Техникийн захирлаар ажилласан байна.
Эдийн засгийн ухааны доктор,
Монгол Улсын гавьяат эдийн засагч.
Гэндэн Алтан-Оч
Ажилласан он: 1997-2002
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Товч намтар:
Техникийн кибернетикийн мэргэжлийн диплом-инженерийн цол.
“Эдийн засгийн бизнесийн удирдлага”-ын ухааны доктор.
Монголын Шинжлэх ухааны Үндэсний академийн академич.
Шатрын олон улсын шүүгч,
Олон улсын зохион байгуулагч,
ОУШХ-ны мастер.
Аюуш Батжаргал
Ажилласан он: 2002-2008
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Товч намтар:
1982-1987 онд Архангай аймгийн Багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч.
1987-1991 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Боловсролын асуудал судлах төвд эрдэм шинжилгээний ажилтан.
1991-2002 онд Боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга.
2002-2008 онд МТҮП-ын Гүйцэтгэх захирал
Батсүрэн Амгаланбат
Ажилласан он: 2008-2009
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Товч намтар:
2000-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн,
2004-2006 онд МТХХГ-т ахлах мэргэжилтэн,
2006-2008 онд БНХАУ-ын Бэйхан их сургуульд магистрын зэрэг хамгаалсан,
2008-2009 онд МТҮП-н захирал
2011 оноос Япон Улсад Сансарын технологийн чиглэлээр докторантурт суралцаж байна.
Ёндон Сүхбаатар
Ажилласан он: 2009-2012
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Товч намтар:
1988-1993 онд ОХУ-н Санкт-Петербург хотын ХУИС-ийг Эдийн засагч, зохион байгуулагч мэргэжлээр,
1993-1994 онд МҮЭХТЗ-ийн ҮҮХ-т менежер,
1994-2000 онд “Цагаан шөнө” ХЭАА-н эзэн, “Мандахууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
1998-1999 онд ТЗУХИ-ыг Төрийн удирдлагын менежерээр,
2002-2003 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистр,
2000-2009 онд БЗД-ийн ЗДТГ-т хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч,
2009-2012 онд МТҮП-н гүйцэтгэх захирал
Цэрэндорж Түвшинтөр
Ажилласан он: 2012-2014
Албан тушаал: Ерөнхий захирал
Товч намтар:
2003-2006 онд Ц.Түвшинтөр нь Берлиний Техникийн их сургуулийн харьяа, тархалттай хиймэл оюун ухааны лабораторит ахлах програм хангамжийн архитекторч, төслийн удирдагч, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажилласан.
2006-2010 онд ХБНГУ-ын Карлсруэ хотын SEMANTIC WEB болон CLOUD COMPUTING –ийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг AIFB, компьютерийн ухааны судалгааны институт FZI зэрэг олон улсын тэргүүлэх судалгааны байгууллагуудад ажиллаж докторын зэрэг хамгаалсан.
2010 оны 1-р сараас 8 сар хүртэл FZI институтэд пост доктороор ажилласан.
2010-2011 онд Мобиком корпорацид Судалгаа, хөгжил хариуцсан захирал.
2011-2012 онд ”Скайтел” ХХК компанид Мэдээллийн технологийн газрын захирал.
2010 оноос Монгол улсын их сургуульд дэд профессор.
2012-2014 онд МТҮП-ын Ерөнхий захирлаар ажиллаж энэ хугацаанд “Монгол толгой–Силикон Хаус” төслийг зохиож, удирдсан.
Бавуужав Мягмарнаран
Ажилласан он: 2014-2015
Албан тушаал: Ерөнхий захирал
Товч намтар:
2004-2006 онд Эм Си Эс Электроникс ХХК-д инженер
2007-2010 онд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Зохицуулалтын албанд Мэдээллийн технологийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
2012-2014 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газарт Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
2014-2015 он Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал
Батмөнхийн Буян-Өлзий
Ажилласан он: 2015-2017
Албан тушаал: Ерөнхий захирал
Товч намтар:
2012-2015 онд Мэдээллийн Технологи, Шуудан Харилцаа Холбооны Газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албаны дарга, Мэдээллийн технологийн үндэсний паркийн Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн дарга
2015-2017 онд Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал
работа мск https://jobitel.com
Back to top button