“ХУУЛЬЧДЫН ПРО БОНО ӨДӨР 2021” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Иргэдэд хууль эрх зүйн мэдээ мэдээлэл өгөх үүднээс Хуульчийн ПРО БОНО арга хэмжээг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулдаг. “COVID-19”-ын халдвараас урьдчилан сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан иргэдэд цахимаар болон утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг Булган аймгийн Сайхан монгол телевизтэй хамтран “Зочны цаг” шууд нэвтрүүлэгт тус газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хуульч ахлах дэслэгч З.Ууганцэцэг оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Back to top button