Home / Мэдээ мэдээлэл / ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

82566257_2708287825923398_8289449669130452992_o

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах тойрогт ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 167, 171, 188, 128, 219, 153, 125, 218 дугаар тойрог, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан – 1 шийдвэр гүйцэтгэгч;
Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба – 206 дугаар тойрог;
Төв аймаг – 87 дугаар тойрог;
Өмнөговь аймаг – 70 дугаар тойрог;
Баянхонгор аймаг – 14 дүгээр тойрог;
Дундговь аймаг – 34, 35 дугаар тойрог;
Булган аймаг – 12 дугаар тойрог;
Өвөрхангай – 60, 62 дугаар тойрог;
Замын-Үүд – 27 дугаар тойрог;
Говьсүмбэр – 21 дүгээр тойрог;
Сүхбаатар – 81 дүгээр тойрог;
Увс – 94 дүгээр тойрог;
Өмнөговь аймаг Ханбогд сум – хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 1 шийдвэр гүйцэтгэгч;
Хэнтий аймаг – 112 дугаар тойрог, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан 1 шийдвэр гүйцэтгэгч.
Сонгон шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт Дотоод хэргийн их сургуулийн сургалтын танхимд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд бүртгэнэ.

Тавигдах шаардлага:

Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй;
35 хүртэлх насны эрэгтэй, 30 хүртэлх насны эмэгтэй.
Бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
Дээд боловсролын дипломын хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх;
Цахим үнэмлэхийн хуулбар;
Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС КОМИСС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top