Home / Мэдээ мэдээлэл / ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан бэлтгэл дэд хурандаа О.Дашпүрэвийн “Хөдөлмөрийн алдар” хүндэтгэлийн арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахмад настнууд, алба хаагчид, бэлтгэл дэд хурандаа О.Дашпүрэв, түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь оролцсон.
Өдөрлөгийн үеэр мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад настнуудын ажлын туршлага, хийж гүйцэтгэж санаачилсан ажил, ажилч хичээнгүй зан чанар, ахмад, дунд, залуу үеийн залгамж чанарыг хадгалан үлдээх, ажлын арга барил, дадлага туршлагыг хойч залуу үедээ өвлүүлэх зорилгоор гурван үеийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан.
Булган аймгийн “Сайхан монгол” телевизтэй хамтран бэлтгэл дэд хурандаа О.Дашпүрэвийг “Дурсамж” нэвтрүүлэгт оролцуулан бичлэгийг байгууллагын архив болон бэлтгэл дэд хурандаа О.Дашпүрэвт хадгалуулсан.

IMG_2340IMG_2341IMG_2348IMG_2350_MG_2415_MG_2467

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top