Home / Мэдээ мэдээлэл / 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ХҮРЭЭНД 439 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ХҮРЭЭНД 439 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/197 дугаар тушаалаар батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын журам”-аар орсон лекц, семинарыг бататгах үүднээс 439 дүгээр хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцсанаар алба хаагчдын онолын мэдлэгийг бататгаж, албаны сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах, туршлага солилцох, ололттой болон дутагдалтай талыг илрүүлэх, дадлага сургалтыг  2018 оны 12 дугаар 25-ны өдөр тус хорих ангийн байршилд явууллаа.

Тус ангийн дэд дарга, ахмад О.Нямбаатар “Хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын онцлог, хамгаалалтын бүс”, тус газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч З.Ууганцэцэг “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, чиг үүрэг” сэдвийн  хүрээнд онолын болон дадлага хэлбэрээр сургалт зохион байгуулахын зэрэгцээ сургалтанд хамрагдсан алба хаагчдын мэдлэг чадварыг сорих, холбогдох хууль эрх зүйн актыг сурталчилах зорилгоор “Алтан хонх” “60 хором”  зэрэг танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон баг, хамт олонг шагнаж урамшуулсан. Уг хамтарсан сургалтанд нийт 65 алба хаагч хамрагдлаа.

IMG_9242 IMG_9249 IMG_9269 IMG_9273IMG_9295

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top