2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Соёл спорт, урлаг хариуцсан салбар зөвлөл”-өөс алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цэвэр агаарт гаргаж эрүүл мэнд бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор “Мөнгөн өвөл” цасны баярыг 3 багийн дунд 6 төрөлт тэмцээнээр амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд төлөөлөгч, ахмад Ч.Мөнхбаяр ахлагчтай хамт олон тэргүүн байрыг эзэлж “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнуулж амжилттай оролцлоо.
