Шуурхай мэдээ
Home / Албадан дуудлага худалдаа / Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны зар

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны зар

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны зар
Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Лхагвадоржийн гудамж трейстын 1-б тоотод байрлах Ү-0405001916 дугаарт бүртгэлтэй 200м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориуллалтай обьектыг 6308003740 нэгж талбар бүхий 448м.кв эзэмшил газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна.
Албадан дуудлага худалаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагт Булган аймаг дахь ШШГА-ны хурлын зааланд явагдана.Дуудлага худалдааны анхны үнэ /Иргэний хулийн 177.4 Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно/. гэж заасны дагуу үнэлгээний шинжээчийн 70610400 / далан сая зургаан зуун арван мянга дөрвөн зуу / төгрөгний 70 хувь буюу 49427280 / дөчин есөн сая дөрвөн зуун хорин долоон мянга хоёр зуун наян/ төгрөг.
Дуудлага худалдаанд оролцогч нь 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн дотор Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бүртгүүлэх бөгөөд дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх дэнчинг ШШГА-ны ХААН банк 5270002070 тоот дансанд тушаасан баримт авч ирнэ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛИЙГ 89086010 89086306
ДУГААРЫН УТАСНААС ЛАВЛАНА УУ .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

Scroll To Top